Ангилал
Эх сурвалж
Төрийн алба
Номын танилцуулга
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш Монголчууд бидэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал бол шинэ Үндсэн хууль батлагдсан явдал юм. Эх орноо, зон олноо XXI зуун руу хөтлөн залах учиртай ...
Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалтан мэдлэг, боловсролтой, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой. Үүний тулд төрийн захиргааны болон тусгай албан тушаалд тавих ...
Монгол Улсын захиргааны эрх зүйн шинжлэх ухааны түүх үнэн хэрэгтээ эхлэлийн шатандаа байгаа бөгөөд эрх зүйт төрийн өнөөгийн төлөвшилтэй уялдуулан түүнийг цаашид баяжуулан хөгжүүлэх нь манай эрдэмтэд, судлаач, ...
 
Хууль зүй » Захиргааны эрх зүй
Нийт: 40 - 14 « Өмнөх  |  Дараах »
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ОЙЛГОЛТ
2010 оны 07 сарын 30 өдөр

Өнөөгийн байдлаар дор дурьдсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмүүдийг баталсан байна.

• Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн дүрэм
• Прокурорын ёс зүйн дүрэм
• Шүүгчийн ёс зүйн дүрэм
• Өмгөөлегчийн ёс зүйн дүрэм
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм
• Татварын байцаагчийн ёс зүйн дүрэм
• Аудитийн ажилтны ёс зүйн дүрэм
• Нотариатчийн ёс зүйн дүрэм
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм
• Мөрден байцаагчийн ёс зүйн дүрэм
• Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм
• Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм
• Тагнуулын ажилтны ёс зүйн дүрэм
• Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм
• Төмөр замын ажилтны сахилгын дүрэм
• Дипломат ажилтны сахилгын дүрэм
• Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм
• Гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагчийн сахилгын дүрэм
• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм

Эдгээр ёс зүйн дүрмүүд нь төрийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөх иттэл үнэмшил болж төлөвшснөөр иргэнд хүрэх төрийн үйлчилгээний чанарт нөлөөлж чадах юм. Иймээс ёс зүйн менежмент, хүний нөөцийн бодлогыг байгууллага бүр оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай.

Төрийн албаны ёс зүйн дүрэм албан хаагчдын ёс зүйн хороо хэдийг ч байгуулаад төрийн албан хаагчийн эрх үүрэг зан төлөв, итгэл үнэмшил энэхүү дүрэм журмыг дагаж мөрдөхөөр үйлчлэхгүй бол ёс зүйтэйгээр үйл ажиллагаа явуулах шаардлага хангагдахгүй юм.

Учир нь ёс зүй, ёс суртахуун гэдэг өөрөө бие хүний зан төлөв, итгэл үнэмшил, үнэлэмж, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдаг. Иймд хүн бүрт, Их хурлын гишүүн, Ерөнхийлөгчөөс эхлээд бүх шатны төрийн албан хаагч хэн бүхний үүргийн ёс зүй, ёс суртахууны ухамсарыг дээшлүүлэх, нийгмийн үнэлэмжийг төлөвшүүлэх асуудал чухал юм.
Бусад орны туршлагаас үзэхэд төрийн албан хаагчийн биеэ хэрхэн авч явах тухай кодекс гаргаж мөрдүүлэх, түүнийгээ хууль тогтоомжоор баталгаажуулах, ёс зүйн зөвлөгеө, хяналт шалгалт эрхэлсэн зөвлөл, хороо байгуулах арга хэмжээг голчилдог байна.

Баруун Европын зарим орнуудад төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн менежментийг сайжруулах үүднээс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ.

• Төрийн албаны ёс зүйн асуудлаар мэргэжлийн болон
мэдээлэл судалгааны албуудыг олноор байгуулжээ. Тухайлбал: АНУ-д муж улсын түвшинд 38 ёс зүйн хороо, орон нутгийн түвшинд 12 комисс ажилладаг бөгөөд гүйцэтгэх засаглалын байгууллагад ёс зүйн асуудал хариуцсан 150 мянган ажилтан ажиллаж байна. Харин Франц, Англи, Япон, Германд ёс зүйн зөвлел, комисс, яам ажилладаг байна.
• Төрийн албаны ес зүйн дүрэм гаргаж, мөрдүүлэх ажлыг ёс зүйн компанит ажил сургалт сурталчилгааны ерген хэлбзрээр зохион явуулдаг.
• Төр - иргэний харилцааны зарчим, иргэний эрхийн талаархи олон түмний мэдлэгийг нэмэгдүүлэх компанит ажил зохиох
• Засаг захиргааны анхан шатны нэгжийн хяналтын ба тайлагналын механизм төлөвшүүлэх, төрийн албаны нээлттэй байдлыгхангах, байгууллагын бүтэц тогтолцоог сайжруулах,
• Цалин хөлсний тогтолцоог амьжиргааны өртөгтэй уялдуулан боловсронгуй болгох
• Авилгалд өртөгдегсдед ноогдуулах сахилгын арга хэмжээг чангатгах
• Авилгалд өртөмтгий албан тушаалтнуудыг сэлгүүлэн ажиллуулах
• Өргөдөл гомдолыг шийдвэрлэх үр нөлеөтэй механизмийг төлөвшүүлэх, хяналт тавих тусгай агентлагууд байгуулах
• Терийн албан хаагчдын емч хөрөнгийн мэдүүлгийг тогтоосон хугацаанд мэдээлж байх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг юм байна.

Эдгээрзэс төрийн албан хаагчийн санхүүгийн мэдүүлгийг олон түмэнд нээлттэй байлгах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг нь ихээхэн үр дүнд хүрдэг байна.

Гадны орнуудын төрийн албаны ёс зүйн дүрмүүдийг манай терийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмтэй харьцуулан үзэхэд ёс зүйн асуудлуудыг зөвхөн өргөн хүрээнд жагсаасан байдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд асуудлуудыг хэтэрхий нарийн, хууль тогтоомжтой адилхан томъеолох шаардлаггүй юм. Өөрөөр хэлбэл зүгээр л хийж болохгүй зүйлийг жагсааж болдоггүй. Гол үнэ цэнэ нь уг жагсаалтын анхаарлын төвд байх ёстой бөгөөд мэргэжлийн ёс зүй, төрийн албаны зарчим, үнэт зүйлсийг төрийн албан хаагч өөрийн итгэл үнэмшлээ болгосон байх ёстой юм.

Монгол улсын Төрийн албаны тухай хуулинд «Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино»51 гэж заасан нь төрийн албан хаагчийн үйл ажиллагааны гол зарчмыг тодорхойлж байна. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаа ард түмэндээ чиглэсэн, ил тод, нээлттэй байх бөгөөд хуулийг дээдэлсэн, захирах захирагдах зарчмыг гол болгосон байх ёстой. Өдөр тутмын үйл ажиллагаандаа «ард түмэнд үйлчлэх» зарчмыг баримталж, иргэдийн сонирхол эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хөнгөн шуурхай үйл ажиллагаагаанд төрийн албан хаагчдыг сургах, тэднийг хөгжүүлэх, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах үүднээс мэдээллийг бий болгох, дамжуулах чадвартай болгоход төрийн албаны хүний нөөцийн бодлого чиглэгдэх ёстой юм.

Төрийн албыг хэт улс төржсөн, хуваагдмал байдлаас ангижруулж, төрийн албанд мөрдөгдөх хууль дүрэм, ёс зүйн хэм хэмжээг хаа хаанаа чанд сахих тогтолцоо бүрдүүлэх нь маш чухал юм. Төрийн албаны шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, түвшингээр тодорхойлогддог байх ёстой. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанаас төрийн үйлчилгээний чанар хүртээмж шууд шалтгаалдаг учраас төрийн албан хаагч бүр өөрийн үйл ажиллагаагаар иргэдийн эрх ашгийг хамгаалсан төрийн хэргийг залгуулж байгаа гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй юм. Үүний тулд төрийн албан хаагчдад төрийн үйл хэргийгүнэнч шударгаар хэрэгжүүлэх, иргэдэдхөнгөн шуурхай үйлчлэх зан төлвийг төлөвшүүлэх нь чухал байна. Нөгөө талаар терийн үйлчилгээний байгууллага бүр иргэн ба төрийн злбан хаагчийн харилцаа, хамтын ажиллагааны таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэггэй байна. Ингэснээр төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд төрийн албаны зарчим бүрэн хэрэпжих боломж нөхцөл бүрдэх юм.

Хуудас: <Өмнөх   1   2   Нийт тоо: 2
Үзсэн: 1384 Сэтгэгдэл: 1 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 1
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
шижирбаатар
танай сайт сайн мэдээлэл байхгүй байна аа төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмүүдийг тус тусад нь ангилаад тависан бол сайн байлаа тэгж тавих юм бол ирээдүйн төрийн албан хаагчдад тйш их хэрэг болох байхаа
2011-02-19 10:27:08