Бидний тухай
КОМПАНИЙН ТУХАЙ
“АСУ Системс” ХХК нь дэлхий нийтэд асар хурдацтай хөгжиж, улс орны хөгжил дэвшлийг тодорхойлогч болоод буй мэдээллийн технологи дээр суурилсан маркетинг, хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулахаар 2009 оны 12-р сарын 28-ний өдөр байгуулагдсан юм.
КОМПАНИЙН УРИА
Оюунлаг ирээдүйг хамтдаа...
КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсдаа мэдээллийн технологи дээр суурилсан хэвлэл мэдээлэл, маркетингийн үндсэн суваг болж, олон нийтийн харилцааг амжилттай хөгжүүлэх нь компанийн эрхэм зорилго юм.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- e-Marketing
- e-Media
- Public Relations /PR/

ҮНДСЭН ЗОРИЛТУУД


1. Монгол улсын иргэн бүрт хэрэгцээт үнэн бодит мэдлэг, мэдээллийг цаг хугацаа, орон зайг үл хамааран, системтэйгээр эх сурвалжаас нь шуурхай хүргэж, мэдлэг оюуныг дээдлэн ажиллах
2. Төрийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд болон хэрэглэгч иргэд хоорондын үйл ажиллагааны уялдаа, харилцаа холбоог сайжруулах гүүр болж, хамтын ажиллагааны таатай нөхцлийг бүрдүүлэх
3. Залуу, хойч үеийг соён гэгээрүүлэх, өөрийгөө хөгжүүлж, соёлтой, мэдлэгтэй, оюунлаг, зөв хүн болоход нь дэмжлэг үзүүлж, төлөвшүүлэх

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД
- Бидний бүтээгдэхүүн бүр хэрэглэгч, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд бүрэн нийцсэн, чанартай, шинэлэг байх бөгөөд ёс зүйг эрхэмлэн дээдэлсэн байна.
- Бид оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, бүх мэдлэг, мэдээллээ олон нийтэд хүргэхдээ эх сурвалжийн зөвшөөрлөөр хүргэнэ.
- Хэрэглэгч, олон нийт рүү хандсан үйл ажиллагааг тогтмол явуулан хэрэглэгчиддээ найз нөхөд шиг хандаж, ижил төстэй байгууллагуудаас ялгарна.
- Бид бол мэргэшсэн, чадварлаг, бүтээлч, залуу хамт олон.