Үйлчилгээний нөхцөл
 
Үйлчилгээний ерөнхий нөхцөл
Энэхүү нөхцөл нь үйлчилгээний ерөнхий журам бөгөөд зарим нэг үйлчилгээнүүд болон шинээр гарах үйлчилгээнүүд нь онцлогоосоо болоод тусдаа үйлчилгээний нөхцөлтэй байж болох ч энэхүү ерөнхий журамд захирагдана.
www.asubi.mn нь таньд  дараахь чиглэлүүдээр үйлчилгээ үзүүлнэ:
-Зураг
-Дуу хөгжим
-Кино
-Ном
-Үзэл бодол
-Хэлэлцүүлэг
-Бүлэг
-Найзууд
Үйлчилгээний төлбөр
Дээрх бүх үйлчилгээнүүд нь хэрэглэгчдэд хандсан үйллчилгээ бөгөөд хэрэглэгчдээс ямар нэгэн төлбөр авахгүй. Харин гишүүн хэрэглэгчдэд арай илүү их мэдээлэл авах боломж олгоно.
Үйлчилгээнд өөрчлөлт оруулах
www.asubi.mn сайтын зүгээс зарим нэг үйлчилгээндээ анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй
Зар сурталчилгааны зарим эрх
Зарим булангийн дундуур, сайтын бүтэц, харагдах байдлыг эвдэхгүйгээр гуравдагч этгээдийг зар сурталчилгааг байрлуулах эрхтэй бөгөөд зар сурталчилгааны агуулгыг гуравдагч этгээд өөрөө хариуцна.
Өмчлөгчийн эрх
Сайтад хэрэглэгдэж байгаа программ хангамж, худалдааны тэмдэг, эмблем, лого, бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд хэн ч зөвшөөрөлгүй ашиглах, ашиг олох зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.

Гишүүнчлэлийн нөхцөл

 
www.asuu.mn, www.asubi.mn сайтууд нь нэг гишүүнчлэлтэй байх буюу гишүүнээр элссэн тохиолдолд эдгээр сайтууд нь аль алиныг нь давуу эрхээр ашиглах боломжтой болно гэсэн үг юм. Бүртгэлийн маягтыг үнэн зөв бөглөж, бүртгүүлсэнээр эрх нь үүссэн бүх хүнийг ГИШҮҮН гэнэ.
Бүртгэлийн маягт-д байх мэдээллийн дагуу бид холбоо барьж сайтын зүгээс явуулах янз бүрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд гишүүд, хэрэглэгчдээ хамруулах учраас энэ маягтыг үнэн зөв бүртгүүлэх шаардлагтай.
Гишүүн байх давуу талууд
Гишүүнээр элссэнээр www.asuu.mn, www.asubi.mn сайтуудын бүх үйлчилгээг бүрэн авах боломжтой болно. Тухайлбал,
-www.asuu.mn сйатаас Мэдлэг, Мэдээлэл болон бусад зөвөлгөө, түүх намтарыг бүрэн уншиж, мэдлэг олж авах
-www.asubi.mn сайтаас бүх үйлчилгээг бүрэн авч, өөрийн орон зайгаа үүсгэж, найзуудын сүлжээнд нэгдэх
-Компаний зүгээс явуулах бүх төрлийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, сургалтанд хамрагдах
Гишүүний хариуцлага
-Бүртгэлийн маягтыг бөглөж хувийн мэдээллээ оруулж Гишүүн болсоноор үйлчилгээний нөхөл болон Гишүүнчлэлийн нөхцөл-ийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
-Гишүүн нь аль ч сайтаар дамжуулан бусдын нэр хүндэд халдаж, доромжлох ёсгүй.
-Гишүүн нь өөрийн нэр болон нууц үгийн баталгааг хариуцна.
-Гишүүн нь www.asubi.mn сайтад өөрийн оруулсан зураг, дуу, видео, ном зэрэг мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө хариуцна.
-Архи, тамхи болон мансууруулах бодис, садар самуун зэрэг хууль бус зүйлийг сурталчдах зорилгоор www.asuu.mn, www.asubi.mn сайтудыг ашиглахыг хориглоно.
-www.asubi.mn сайтаар дамжуулан үзэл бодлоо хуваалцах, талархалын үгс буёдад илгээх, хэлэлцүүлэгт оролцох зэрэгтээ ёс бус үг хэллэг хэрэглэх,бусдыг дайрч доромжилж, нэр хүндийг гутаах ёсгүй.
-Сайтын бусад харилцагч болон сайтын үйл ажиллагаанд учруулсан яман нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. 
-Сайтын ямар нэг үйлчилгээ, мэдээллийг хууль бусар авч ашиглах, ашиг олох зорилгоор авч ашиглахыг хориглоно.
-Сайтын ямар нэг үйлчилгээ, мэдээллийг хууль бус зүйлд ашиглаж, гэмт хэргийн нөхцөл үүсгэсэн тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг хааж, хууль хяналтын байгууллагад хандан, хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу?
Гишүүнчлэлийн нууцлал баталгаа
-Гишүүн бүр өөрийн ASU ID хэмээх хэрэглэгчийн нэр болон нууц үгээрээ сайтуудад нэвтрэх бөгөөд, нэр, нууц үгийнхээ нууцлалыг өөрөө хариуцна.
-Гишүүнчлэлээр бүртгүүлсэн хувийн мэдээлэл болон үйлчилгээний булангуудад оруулж өгсөн бүх мэдээлэл манай мэдээллийн баазад найдвартай хадгалагдан. Бүртгэлийн маягтыг бөглөж хувийн мэдээллээ оруулахдаа зарим мэдээллийг оруулахгүй байж болох ч энэ нь илүү олон боломж авахад бэрхшээл үүсгэх магадлалтайг сануулж байна.
-Гишүүдийн хувийн мэдээлэл нь холбоо барих, зарим үйлчилгээнүүдийг сайжруулах, шинэ шинэлэг мэдээлэл, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зэрэгт ашиглах болно. Гишүүн бүр хувийн мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх эрхтэй.
Гишүүнчлэлийн эрхийг зогсоох
Тухайн Гишүүн Үйлчилгээний ерөнхий нөхцөл болон Гишүүнчлэлийн нөхцөлийг зөрчсөн, бусдад хохирол учруулсан тохиолдолд  сайтын зүгээс Гишүүнчлэлийн эрхийг зогсоох эрхтэй.
Бүртгэх зарчим
Хэрэглэгч бүртгүүлэхдээ www.asuu.mn www.asubi.mn сайтын Бүртгүүлэх гэсэн талбарын Шинээр бүртгүүлэх гэсэн холбоосоор орж, Бүртгэлийн маягт-ыг үнэн зөв бөглөж, өөрийн ASU ID хэмээх хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэж Гишүүн хэрэглэгч болно.
Сайтад нэвтрэхдээ ASU ID болон нууц үгээрээ, эсвэл өөрийн емэйл-ээрээ нэвтрэх боломжтой. Бүртгэлийн маягтыг бөглөхдөө тэмдэгтэй дараах асуултуудыг заавал хариулах шаардлагатай.
Бүртгэлийн асуулт Тодорхойлолт
*ASU ID- Энэ нь сайтад нэвтрэх хэрэглэгчийн нэр юм.
*И-мэйл- Тухайн хэрэглэгч өөрийн хамгийн их хэрэглэдэг и-мэйл хаягаа энд оруулна
Ургийн овог-Ургийн овог
*Эцэг/эх-ийн нэр-Овог
*Өөрийн нэр- Өөрийн нэр
*Нууц үг-Нууц үгээ баталгаажуулж, дахин оруулна
*Нууц үгийн баталгаа-Нууц үгээ баталгаажуулж
*Хүйс-Өөрийн хүйс
*Төрсөн огноо-Төрсөн он, сар, өдөр
*Оршин суугаа хаяг-Өөрийн хаяг
Энэ бүгдийг олон нийтэд харуулах эсэхээ сонгоно.
Одоор тэмдэглэснийг заавал бөглөнө.