И-мэйл:
Нууц үг:
МУИС
МУИСОХ
МУИСКЗ
Оюутан
Багш
Мэргэжил
Анги
Сургуулийн индэр
Холбоос
Нийт: 53-20
Багшлах дадлагын журам
Батлагдсан огноо: 2003-11-25
Захирлын 2003.11.25-ны өдрийн
665 тоот тушаалын хавсралт 2
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журам нь багшлах дадлагыг зохион байгуулах, үнэлэн дүгнэх, чанар, үр дүнг дээшлүүлэх, факультет/сургууль, түүний нэгжүүд, дадлага удирдах багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилготой.
1.2. Багшлах дадлага нь оюутны онолын мэдлэг, чадвар дадлаа бататгах, практик дээр хэрэглэх сурган хүмүүжүүлэх ур чадвар эзэмших сургалтын хэлбэр юм.
 
Хоёр. Дадлагын зохион байгуулалт
2.1. Багшлах дадлагын зорилт:
- Сурагчдын танин мэдэх үйл ажиллагааг идэвхжүүлэн урамшуулах арга барилаар хичээл заах, хичээлээс гадуурхи ажил зохион байгуулах чадвар эзэмших,
- Ажил төлөвлөх чадвар эзэмших,
- Хичээлийн нэгж хөтөлбөр (конспект) болон хүмүүжлийн ажлын аргачлал боловсруулах,
- Сурган хүмүүжүүлэх ажиглалт, судалгаа хийж, тодорхойлолт бичих чадвар эзэмших,
- Хичээл, хүмүүжлийн ажилд дүн шинжилгээ хийж сурах,
- Хэл яриа, харилцааны соёл эзэмшихэд чиглэнэ.
2.2. Багшлах дадлагын өмнө танилцах дадлага хийж болно. Танилцах дадлагыг мэргэжлийн дидактик үзэж байх үедээ хичээлээс чөлөөлөгдөхгүйгээр 2 долоо хоног хүртэл хугацаанд хийнэ.
2.3. Багшлах дадлагыг ерөнхий боловсролын сургууль (ЕБС) дээр хийх бөгөөд факультет/сургууль ЕБС-тай багшлах дадлага хийх гэрээ байгуулна. ЕБС-д холбогдох хичээл заагддаггүй мэргэжлээр хийх багшлах дадлагыг коллеж, сургалт үйлдвэрлэлийн төв дээр хийж болно.
2.4. Тодорхой мэргэжлийн (түүхч,түүхийн багш гэх мэт) ангийн оюутны дадлага хийх хугацаа 6 долоо хоног байх ба багш мэргэжлийн ангийн дадлагын хугацааг түүнээс багагүй байхаар сургалтын төлөвлөгөөгөөр тогтооно.
2.5. Дадлагын бүлгийн оюутны тоо Улаанбаатарт 6-8, хөдөөд 8-12 байна.
2.6. Факультет/сургуулийн мэргэжлийн дидактикийн тэнхмээр (эсвэл тушаалаар баталсан комисс) багшлах дадлагын үр дүнг хэлэлцүүлэн үнэлгээ дүгнэлт өгнө.
 
Гурав. Дадлага удирдах багш
3.1. Багшлах дадлагыг их сургуульд 5-аас доошгүй жил багшилсан туршлагатай буюу боловсрол судлалын магистр/докторын зэрэгтэй мэргэжлийн болон сурган хүмүүжүүлэх ухааны (цаашид сурганы гэх) хоёр багш удирдана.
3.2. Дадлага удирдах багш нар оюутныг тухайн дунд сургуулийн дотоод дүрэмтэй танилцуулж, биеэ авч явах, ёс зүйг баримтлах талаар зөвлөгөө өгч, багшлах дадлагын удирдамжтай танилцуулна.
3.3. Мэргэжлийн багш оюутанд онол арга зүйн зөвлөлгөө өгч хичээлийн сэдэвчилсэн, календарчилсан төлөвлөгөө, нэгж хичээлийн хөтөлбөртэй танилцаж батална.
3.4. Мэргэжлийн багш оюутан бүрийн зааж буй хичээлд сууж зөвлөлгөө өгч үнэлнэ.
3.5. Мэргэжлийн багш хичээлийн хэлэлцүүлгийг гардан зохион байгуулна.
3.6. Сурганы багш онол арга зүйн зөвлөлгөө өгч анги удирдсан багшийн төлөвлөгөө, сэдэвт ажлын аргачлалтай танилцаж батална.
3.7. Сурганы багш нь сурагч болон хамт олныг судлах мэргэжлийн зөвлөгөө өгч, үнэлнэ.
3.8. Сурганы багш хүмүүжлийн үзүүлэх ажлыг зохион байгуулахад зөвлөн тусалж, хэлэлцүүлж, сэдэвт ажлын хэлэлцүүлгийг гардаж зохион байгуулна.
3.9. Дадлага удирдсан мэргэжлийн болон сурганы багш нар оюутан бүрийн тайлантай танилцаж, тайлан хамгаалах хурлыг хамтран зохион байгуулна.
 
Дөрөв. Оюутан
4.1. Тодорхой шинжлэх ухааны үндэс, боловсролын сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, мэргэжлийн дидактикийн хичээлүүдийг судалж, шалгалт өгсөн байна.
4.2. Оюутнууд боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүргийг судалж мэддэг болсон байна.
4.3. Оюутан дадлагын хугацаанд багшийн үүрэг гүйцэтгэнэ. 7 хоногт дүнтэй 1, дүнгүй 2 цагийн хичээл зааж, даасан ангийн сурагчдын дунд 1 цагийн сэдэвт ажил зохион байгуулна.
4.4. Оюутан бүр багшлах дадлагын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө зохион, удирдагч багшаар батлуулан ажиллана. Оюутны ажлын төлөвлөгөө дараах бүтэц, үлгэрчилсэн агуулгатай байх ба ажил бүрийн гүйцэтгэх хугацааг зааж, биелэлтийг тухай бүр дүгнэн бичсэн байна. Үүнд:
1. Зохион байгуулалт:
- Даасан ангийн сурагчдыг ажиглан, танилцах, хичээл, хүмүүжлийн ажилд суух, ангийн журналтай танилцах, уулзалт үдэшлэг гэх мэт зохион байгуулах, хүмүүжлийн ажил зохиох талаар санал хүсэлтийг судлах, анги удирдсан багшийн ажлын төлөвлөгөөтэй танилцах,
- Мэргэжлийн багшийн хичээлийн хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөтэй танилцах, мэргэжлийн багшийн хичээлд суух, дадлагын хугацаанд заах хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө хийх,
2. Сургалт:
- Дүнтэй хичээлийн сэдэв, заах анги,
- Дүнгүй хичээлийн сэдэв, заах анги,
- Давтлага (ганцаарчилсан, хэсэгчилсэн, нийтийг хамарсан),
- Мэргэжлийн хичээлээр сурагчдын сурлагын байдалд судалгаа хийх,
- Үзүүлэн, тараах материал хийж ашиглах,
- Сургалтанд техник хэрэгсэл ашиглах,
- Сурагчдын дэвтэр засах,
- Бусад оюутны хичээлд сууж, дүн шинжилгээ хийх,
- Мэргэжлийн заах аргын нэгдэл, кабинетийн ажилтай танилцах,
- Мэргэжлийн дагуу дугуйлан, хичээлээс гадуурх ажил зохиох,
3. Хүмүүжлийн ажил:
- Сургууль, ангийн хүмүүжлийн ажилд оролцох (aнгийн жижүүр ба уламжлалт ажил),
- Хүмүүжлийн үзүүлэх ажил (сэдэв, хугацаа, байраа тодорхой бичнэ),
- Хүмүүжлийн ажил (уулзалт, үзвэр, аялал, тэмцээн гэх мэт),
- Сурагчийн хамт олныг судалж тодорхойлолт хийх,
- Сурагчдад сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ажиглалт хийж тодорхойлолт бичих,
- Эцэг эхтэй ажиллах (2-3 сурагчийн эцэг эхтэй уулзах, зөвлөгөө өгөх, эцэг эхийн хурал зохион байгуулах),
- Бусад оюутны зохиосон ажилд сууж дүн шинжилгээ хийх.
 
Тав. Дадлагын үнэлгээ
5.1. Оюутны дадлагын оноо/дүнг гаргахад мэргэжлийн болон сурганы багш адил оролцож, оюутны гүйцэтгэвэл зохих бүхий л ажиллагааны үнэлгээг дараах жишгийг баримталж тооцно. Үүнд:
- Сургалтын ажлын үнэлгээ - 50 оноо,
- Хүмүүжлийн ажил зохиосны үнэлгээ - 30 оноо,
- Ажлын хариуцлага,идэвх чармайлтын үнэлгээ - 20 оноо байна.
5.2. Дадлага хийсэн бүлгийн оюутны дүнг нэг хуудаст жагсааж, дадлага хийсэн сургууль, хугацааг бичиж, удирдсан багш гарын үсэг зурсан байна.
5.3. Багшлах дадлага удирдсан дунд сургуулийн багшид долоо хоногт оюутан бүрийн 2 цаг, удирдах ажилтнуудад мөн хугацаанд дадлагын нэг бүлэгт нийт 2 цаг тооцно.
5.4. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ганцаарчилсан дадлага хийсэн 1 оюутны багшлах дадлагыг нэг долоо хоног удирдахад 1 цаг тооцно.
 
 
Хавсралт
БАГШЛАХ ДАДЛАГА ХИЙХ ТУХАЙ
ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Боловсролын багц хуулийг мөрдөн ажиллана.
1.2. Багшлах дадлагатай холбогдсон асуудлаар талуудын оролцоо, хариуцлагыг зохицуулна.
 
Хоёр. МУИС-ийн факультет/сургуулийн хүлээх үүрэг
2.1. Багшлах дадлагыг сургалт хүмүүжлийн ажлын төлөвлөгөөтэй зохион байгуулна.
2.2. Тухайн сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд оюутнуудаа идэвхтэй, зохион байгуулалттай оролцуулна.
2.3. Сургуулийн удирдлага дадлагыг удирдсан ЕБС-ийн багшийн цагийн хөлсийг зохих журмын дагуу тооцон олгоно.
 
Гурав. ___ -р сургуулийн хүлээх үүрэг
3.1. ЕБС-ийн сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ.
3.2. Хичээлийн эрхлэгч, заах аргын секцийн зүгээс дадлагын оюутнуудын хичээл заах төлөвлөгөө, хичээлийн нэгж хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөлгөө өгч, хяналт тавина.
3.3. Хүмүүжлийн ажлын дадлага эзэмшихэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ.
3.4. Дадлагын оюутнуудыг ажлын цагаар, сургууль дээр ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгнө.
 
Дөрөв. Багшийн үүрэг, хариуцлага
4.1. Багш сурган хүмүүжүүлэх ухаан, дидатик боловсруулалт хийх асуудлаар дадлагажигч оюутанд зөвлөлгөө өгч, хичээл зааж үзүүлнэ.
4.2. Оюутанд хичээлийн нэг хөтөлбөр боловсруулахад туслан зөвлөх ба боловсруулсан хөтөлбөрүүдийг заавал батлаж байна.
4.3. Оюутны хичээлд заавал сууж, хэлэлцүүлэг хийлгэж, үнэлгээ өгнө.
 
Гэрээ байгуулсан:
 
МУИС-ийн _________________
факультет/сургуулийн Сургалтын албаны эрхлэгч ________________________
/________________________ /
 
----- -р сургуулийн захирал __________________________
/______________________ /
©2010 "АСУ Дисковери" ХХК. Бүх эрх хуулиар xамгаалагдсан.